2010-08-03
Яагаад юм бол...
Яагаад  ер нь гэнэт  юм бүхэн ийм хэцүү ойлгомжгүй санагддаг байнаа.Энэ д сэтгэл санааны байдал нөлөөлж байгаа ч гэсэн байдал яагаад ийм байдаг байнаа.Амьдрал гэж яг үнэндээ юу юм бэ? заримдаа өөрийгөө ээж аавыгаа баярлуулж төрсөн хүн гэдэгтээ эргэлзэх юм. Бодол л хүнийг удирдаж баясгаж гуниглуулж инээлгэж уурлуулж байдаг гэсэн мөртлөө нэг л сонин худлаа ч юм шиг үнэн ч юм шиг. Харанхуйгаас цаад харанхуй луу гээд л Нисванис ийн дуу шиг тийм газар очихсон тэнд бас л ийм байх юм болов уу. за мэдэхгүй юм даа.энэ хорвоод би өөрийгөө ойлгохгүй байхад өөр хэн намайг ойлгох юм бол оо. хариултгүй асуу...
2009-11-19
Миний дуртай дуунууд үргэлжлэл
2009-11-10
Миний хамгийн дуртай дуунууд



Pink - Family Portrait Live - I'm Not Dead Tour DVD




2009-10-12
Миний сэтгэлийн үе үе цухалзсан бяцхан илэрлүүд


Тэртээ нэгэн өнгөрөн одсон жил чин сэтгэл минь ингэж өгуулж байж :

Ор залуу насныхаа гал халуун хvсэлд хeтлeгдeн
Оддын доор чи бидэн хоёр жаргалтай сайхан байна
Орчилон хорвоод ханьсахын жаргал эдлээд
Олон юм бодолгvй хайрын мананд хeвсeн бид хамдаа

Залуу халуун насныхаа зол жаргалд мансуурч
Занбуулан хорвоод бидэн хоёр эрхэлсэн
Замд таарах зовлон бvгдийг туулах гэж
Заяа тeeргeeр учирсан юм бид хоёр
------------------------------------------------------

Бодол бодолийн минь үзүүрт чи л хэлхээстэй
Борхон з
үрхний минь гүнд чи л шингээстэй
Бороотой
өдрүүдэд гунин чамайг хүлээгээстэй
...

2009-10-12
Миний анхны шоо шинэ Блог
Сайн  байцгаана уу.

Шинэхэн блогт минь цагаа гарган зочилсон таньд гүнээ мэхийн ёслож байгааг минь хүлээн авна уу.
Уншигч би хэзээ нэгэн цагт блог бичнэ гэж бодож байсангүй ээ. Ингээд  сэтгэл дотор минь нуугдаж байсан хүслийг ил гаргах шалтгаан болсон Хархун-д баярлалаа. Яагаад ч юм энэ өдөр би зөвхөн идэвхтэй уншигч байснаа бичигч болохоор гэнэт шийдэв.Тэртээ нэгэн цагт Болжмор гэдэг блогчний амттайхан зохиолуудыг уншиж эхлэсэнээр блог гэдэг ертөнц-д өөрөө ч мэдэлгүй татагдаж билээ . /Би уран зохиолд үнэхээр нугасгүй/. Тиймээ тэр цагаас эхлээд ажлын цаг зав гарах тоолонд би блогоос блог руу ни...