2009-10-12
Миний сэтгэлийн үе үе цухалзсан бяцхан илэрлүүд


Тэртээ нэгэн өнгөрөн одсон жил чин сэтгэл минь ингэж өгуулж байж :

Ор залуу насныхаа гал халуун хvсэлд хeтлeгдeн
Оддын доор чи бидэн хоёр жаргалтай сайхан байна
Орчилон хорвоод ханьсахын жаргал эдлээд
Олон юм бодолгvй хайрын мананд хeвсeн бид хамдаа

Залуу халуун насныхаа зол жаргалд мансуурч
Занбуулан хорвоод бидэн хоёр эрхэлсэн
Замд таарах зовлон бvгдийг туулах гэж
Заяа тeeргeeр учирсан юм бид хоёр
------------------------------------------------------

Бодол бодолийн минь үзүүрт чи л хэлхээстэй
Борхон з
үрхний минь гүнд чи л шингээстэй
Бороотой
өдрүүдэд гунин чамайг хүлээгээстэй
Болзоот хугацаа ойртоход чамдаан яараастай

Итгэл сэтгэлийн минь жинл
үүрт чи л тэнцээстэй
Элэг з
үрхний минь гүнд чи л оршоостой
Инээмсэглэх царай чинь н
үднээ харагдаастай
Энхрий чамайгаа би чинь энд х
үлээгээстэй

Х
үсэл хүсэлийн минь тэнгэрт чи дүүлээстэй
Хайрын сэтгэлийн минь далайд чи шумбаастай
Хайрт чинийхээ тэврэлтийг би л
үгүйлээстэй
Ханагар энэ орчлонд чамаагаа л хайгаастай...

------------------------------------------------------------
Сормуусанд одод наадсан зуны цэнхэр үдэш
Сайхан н
үдээрээ инээн уруул нийлүүлэн үнсэлдсэнч
Өлгий нялх бүүвэйнд дуу аялан ханьсах
Өлзий ерөөл учраагүй тийм Дурлал байдаг юм байна

Алсаас бараагаа харалцсан
Аргалын цэнхэр уулс нь
Ш
үүдрийн мөнгөн дуслаараа
Цэцгэс дээрээ уулздаг юм байна

Амьдийн жаргал эдлэсэн
Амрагийн хоёр сэтгэл нь
Андуурлын гэнэн бодлоор хагацаж
Амьдрал бололг
үй үлдсэн тийм дурлал байдаг юм байна

-----------------------------------------------------------------------------

Зүрхэн дотроо би чинь чамайгаа булшилж орхиод

Зүгээр ч үгүй өөрөө хажууд чинь хэвтээд

Зүүд нойрондоо ч зэрэглээтэх бодолдоо ч

Зуун жилээр чамтайгаа хамт байх болноо би

Атгахан зүрхэнд минь ахин хэн ч багтахгүй

Алагхан нүдэнд минь ахин хайрын очис бадрахгүй

Амьдралын сайханд ахин би шунахгүйгээр

Амраг минь чамтайгаа л өөрийн ертөнцөд амьдаръя.

                                                                                    2004.он

Бичсэн: PerfectEarth | цаг: 19:49 | Миний бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax