2009-11-20

Өнөө цагт бид

Улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах  цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой, олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай , илүү ангаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ.

Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж , түргэн уурлаж, оройтож унтаж ,өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм.

Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хирнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ.

Яаж амьдрахыг судалдаг хирнээ амьдралыг судалдаггүй, он жилүүдээ амьдралд зориулах хирнээ амьдралаа он жилүүдэд зориулдаггүй,урт өндөр барилгатай ч богино ухаантай, өргөн уудам хурдны замтай ч явцуу нарийн үзэл бодолтой, их үрж, бага бүтээж, худалдан авах зүйл олширсон ч түүнээсээ авах ханамж багасчээ.

Саран дээр хүртэл очиж чадаж байгаа хирнээ эсрэг гудамжиндаа байх хөршийнхөөрөө очиж чаддаггүй, гадаад ертөнцийг эзэмшиж чадсан хирнээ дотоод ертөнцөө эзэмдэж чаддаггүй, атомыг задалж чадсан хирнээ, мухар заншлаа задалж чадаагүй л байна.

Их бичдэг хирнээ бага судалдаг,их төлөвлөх хирнээ түүнийгээ биелүүлдэггүй,яарч адгаж чаддаг хирнээ хүлээж чаддаггүй, орлого нэмэгдэхийн хирээр ёс суртахууны дутагдалд орж

Мэдээллийг хадгалах, олон хувь тараах гэж  өчнөөн комьпютер үйлдвэрлэх тусам хүн хоорондын харилцаа багасч , чанарт биш тоо хэмжээнд анхаарах нь ихэсчээ.

Түргэн хоол нэмэгдсэн ч шингэлт удааширч , бие өсөх болсон ч ухаан богиносч, ашиг орлого зузуурсан ч харилцаа гүехэн болж, зав чөлөө ихтэй ч баясаж цэнгэх нь бага , олон нэр төрлийн хоолтой ч тэжээл болох нь бага , хоёр орлоготой ч салах нь их , гоёмсог байшинд атьдардаг ч гэр бүлийн амьдрал муудаж хэврэгшсэн болжээ.

Чухам ийм учраас,өнөөдөр , бид танд “Ямар нэгэн чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж битгий хадгалаарай” гэж хэлэхийг зорьсон юм. Учир нь таны авьдралын өдөр бүхэн чинь чухал юм шүү.

Мэдлэгийг эрж хай , их унш , өөрийнхөө өөдөөс харж суугаад хэрэгцээндээ санаа зовдог байдлаасаа сал.

Гэр бүл найз нөхөдтэйгөө хамт байх цагийг өөрөөсөө бүү харамла. Дуртай хоолоо ид, очихыг хүсдэг газраа оч. Амьдрал гэдэг бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм.

Болор хундагаа хагалчих бий гэж эмээлгүй хэрэглэ. Үнэртэй усаа дуусчих бий гэж айлгүй цац.Хэрэглэмээр санагдсан үедээ хүссэн зүйлээ хэрэглэж  бай.

Үгсийн сангаасаа “Аль нэг өдөр ”, “Заримдаа” гэсэн  үгсийг хасаж хаяцгаая. Найз нөхөд, гэр бүлийнхэндээ хичнээн хайртайгаа илэрхийлцгээе. Амьдралд инээд хөөр , баяр баясгалан нэмдэг зүйлсээ хойшлуулахаа больцгооё.

Өдөр бүр , цаг бүр , мөч бүр чухал. Магадгүй таны сүүлчийнх байхыг хэн ч мэдэхгүй.

Хэрэв та энэ линкийг дотны хүмүүстээ явуулах ч завгүй байгаа бол , хэрэв “Аль нэг өдөр” явуулчихна даа гэж бодож байгаа бол... Таны бодоод байгаа “аль нэг өдөр” та байхгүй болчихсон байвал яана аа ... гэж нэг бодож үзээрэй.

Бичсэн: PerfectEarth | цаг: 15:46 | Надад таалагдсан нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax