2009-11-09
Жон Тодд "Өөрийгөө хурцлахуй" Нэгдүгээр бүлэг

 

ӨӨРИЙГӨӨ ХУРЦЛАХУЙ

Нэгдүгээр бүлэг

Хүний тархи хөгжих тусмаа хязгааргүй уудамд сэтгэнэ.

1.     Авъяас чадвараа мэдэрвэл шуудхан л ажил хэрэг болго.

Яг энэ цаг мөчид маш олон хүн, магадгүй бүх хүн өөрийн аль нэг авъяас чадвараа хөгжүүлэхээр хичээллэж байгаа. Мэдээж, бүгдээрээ амжилтын оргилд хүрч чадахгүй.

Гэхдээ л хүний чадавхи хэмжээлшгүй агаад, тэдэнд чадахгүй зүйл байхгүй гэдэгтэй та санал нийлнэ байх. Магадгүй, та ч бас бусдын адил өөрийн гэсэн мөрөөдөл, зорилготой, түүндээ хүрч олон түмний хүндлэл хүлээсэн нэр төртэй хүн болох хүсэлтэй шүү дээ.Харин хүсэл зорилгоо гүйцээхийн тулд яавал дээр дээрийг мэдэхгүй эргэлзэн тээнгэлзэж, аргаа олохгүй байгаа байж болох юм. Эргэн тойронд чинь саад бэрхшээл ч бишгүй л байгаа. Тэр бүхнээс зориг зүрх мохож шантрах үе ч бий л байх. Иэгээд ч хүний сэтгэл зүрх үргэлж эрмэлзэл тэмүүлэл, сэтгэл зовнилоор дүүрэн байдаг бөгөөд эрслэн шийдэх, эргэлзэн цуцахын хооронд савлан хөдөлж байдаг. Хэнтэй ч юм уулзаад, асуугаад нэг үзээрэй.Гайхамшигтай эрдэмтэй хүн байсан ч, хичээл зүтгэлтэй хүн байсан ч , эсвэл өөрийн мэдлэгийг сайн ашигладаг байсан ч бүгд л өнгөрснөө эргэн дурсаж, санаа алдан ярих биз. Маш их цаг хугацаа зарцуулсандаа, гэх ч юм уу дахиж олдохгүй боломжийг тун ихээр алдсан даа гэх зэргээр хуучилцгаах вий.

Туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэн хараад үзэхээр хүн зарим үед сонголтоо буруу хийж байсан аа ойлгоно.Заримдаа тун сайхан боломжийг алдан, зарим үед сонголтоо буруу хийж байснаа ойлгоно. Заримдаа тун сайхан боломжийг алдан, зарим үед буруу зуршилд толгойгоо мэдүүлчихсэн байсанаа ухаарна.

Хүн болгоны уураг тархины чадвар ижилхэн үү, үгүй юу гэдэг бол тусдаа асуудал байх, харин хүн бүр төрөлхөөсөө ямар нэгэн гайхамшигт авъяастай төрдөг нь гарцаагүй.

Та тоонд тааруу ч юм уу, эсвэл зохион бичих, ухуулан итлгэх тал дээр жигтэйхэн мундаг биш байж болно. Гэхдээ л танд ямар нэгэн авъяас чадвар зайлшгүй байгаа.Тэр авъяас чадвараа олж нээн, тордон хөгжүүлж чадвал та хүсэл зорилгоо гүйцээн амжилтанд хүрч чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

Нэгэн жишээ: Бага наснаас нь сүмд шавьлуулсан Клавиус гэдэг хүү тухайн үедээ ухаан муутайд тооцогддог байж.Номлогч багш нэр нь янз янзаар зааж сургаж байсан ч олигтой амжилт гаргаагүй гэдэг.Гэвч тэр хүү шавилан сууж байсан гэдгээр нь тухайн сүмийн нэр хүнд хожим хойно дэлхийд алдаршина гэж тэр үеийн санваартанууд дуслын төдий ч бодож байсангүй. Учир нь нэгэн ламтан Клавиус хүүд геометр зааж байхад сая л түүний авъяас тодрон гарч, улмаар Клавиус цаг үеийнхээ тэргүүний математикчидийн нэг болжээ.

 

Бичсэн: PerfectEarth | цаг: 16:14 | Надад таалагдсан нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax